Saturday, August 16, 2008

Дасалтаа гэж...

Ха ха, монголоороо ч бичиж чадахаа болих нь байна. Саяа юм юмны тухай гэж бичих гэж байгаад юум гээд биччихээд нэг л сонин харагдаад байхаар нь юу билээ гэж бодсон чинь хэ хэ. За за юу ч гэсэн шинэ хичээлийн жил эхэлчихлээ. Энэ жил яаж будилдаг юм байгаам болдоо. Харж л байя. Өө тийм юу гэж бичих гэж энэ хуусыг нээснээ мартаад хадуураад явах гэж байна ш дээ.

Хүн ер нь юм юманд амархан дасдаг бололтой. Хаа явсан газраа дасна, амьдарсан газраа дасна, идэж уусандаа, ижилдэн амьдарсандаа гээд л. Миний хувьд бол идэж уухаас бусад дасан зохицолт нь дээд зэрэг юм шигээ. Харин хүнд дасахдаа ямар бол? Энэ асуултанд хариулж чадахгүй юм шигээ. Би өдий хүртэл багын хэдэн найзаасаа өөр хүнтэй найзалж үзээгүй болохоор ч тэр үү. Найз залуугийн тухайд гэвэл мэдэхгүй ээ. Гэхдээ ч нэг удаа дасаад найзалсан нь ч найзалсан шүү. Даанч бүтээгүй болохоос л биш. Тэгэхээр л мэдэхгүй юм даа. Гол нь дасах гэдэг нэг хэрэг, итгэл даах гэдэг шал өөр хэрэг бололтой. Хэдийгээр энэ газарт дасаад эндээс өөр тийшээ дараа нь явна гэхээр нэг л утгагүй мэт санагдаж эхэлсэн ч эх нутаг гэдэг шал өөр төрлийн дасалт байдаг бололтой. Дандаа л сэтгэлд уяатай... Даанч энэ зун очоод гутралын цэнхэр шилний цаанаас баахан харчихсан болохоор нэг л тиймхэн байна шүү. Уулзсан хүн болгон л Монголоос гарч явахын бөөн хүслэн. Үнэхээр ч болохгүй бүтэхгүй байгаа болгоныг нь харвал тийм ч юм шиг. Гэхдээ яагаад болгоё бүтээе гэж оролдож болохгүй гэж... Би хариж очоод болгоноо. Харж л байгаарай.

No comments: