Tuesday, January 5, 2010

Оны өмнөх ухаарал

За ингээд дахиад нэг оныг үдчихдэг юм байна. Юуны талаар би бичих вэ? Хоёр зүйлийн талаар би бичмээр байна. Нэгдүгээрт оны өмнөхөн олж авсан ухаарал. Хоёрдугаарт яаж бусдаас дутах вэ гээд энэ онд юу хийхээр төлөвлөж байгаагаа тухай. Хм. За за нэг л зүйл бичье.

1. Хүнд хийж чадахгүй зүйл гэж үгүй гэж. Тэр бүү хэл өөрөө өөрийгөө ялан дийлэх ч гэсэн амархан гэсэн бодол. Энэ бодол надад тун шинэ байж билээ. Гэхдээ л үнэн ч юм шиг. Үнэхээр би л өөрөө өөртөө өөрөө өөрийгөө ялан дийлэх нь хэцүү гэсэн саад тавьсан бус уу.

2. Зорилгоо тодорхойлоод түүнд хүрэн арга замуудаа тодорхойлох.

3. Хэрвээ тэрхүү асууж байгаа асуултандаа хариулт өөрөө бодоод олохгүй байгаа нөхцөлд өөр хүнээс асууж бай.

4. Амнаас гарах хийгээ эхлээд бодож үзээд дараа нь гаргаж байх хэрэгтэй. Хэдийгээр санаа сууж байгаагийн шинж ч гэсэн бусдыг гэж бодвол ч гэсэн энэ нь зөв арга юм.

5. Хүнтэй харилцах, хүн шиг амьдрах гэдэг бол бас л нэг төрлийн урлаг юм даа.

Хм. Эргээд харахад энэ бүх бодол маань энгийн дандаа л хүмүүсийн хэлдэг үг мэт боловч эдгээрийг дахин бичихээр шийдлээ. Харин энэхүү жагсаалтан дахь зүйлсийн талаар дэлгэрэнгүй бичнэ гэвэл өнөө шөнөжингөө тэмдэглэл хөтлөх хэрэг гарах нь. Энэ талаар би тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн байгаа. Хуудас нь олдоход амархан. Хэрэг гарвал хоёрдахь урсан хуудсыг нэг эргүүлээд л байгаа шүү.