Зөнөж үхэх гэж байж одоо хүртэл хийх юмаа олж ядсан яасан этгээд вэ гэж бодох вий дээ хэ хэ. Гарчигнаас нь ч харвал тийм л дээ. Зүгээр л би зөв зам дээрээ явж байна уу гэж хаяа гайхдаг юм. Би заримдаа өөрийгөө голох ч гэх үү тиймэрхүү сэтгэгдэл төрдөг болохоор тэр байхаа. Би дандаа л шилдгийн шилдэг нь байхыг хүсдэг тэгж тэмүүлдэг болохоор тэгж чадахгүй үедээ өөртөө эргэлзэх, би хийх ёстой юмаа хийгээд явж байгаа эсэхдээ эргэлздэг юм шиг байгаам. Нэг л юмандаа би сэтгэл хангалуун бус байна. Тэр маань миний өөртөө итгэлгүй байдал. Үүнийг анх нэг найз маань хэлсийн. Тэр үед би тийм байх ёсгүй гэж л бодоод өнгөрснөөс биш тунгааж бодоогүй билээ. Одоо бодоод байхад үнэхээр ч тийм байсан юм шиг. Тэр маань бодоод үзээд байвал миний хүүхэд нас, аав ээж хоёрын хэрүүлийг сонсож тэр бүхэнд дотроо шаналж гутарч, юу ч хийж чадахгүй байгаадаа бухимдаж байснаас үүдсэн ч байж болох юм. Хэрвээ хэн нэгэн хүн энэ хуудсыг санамсаргүй уншвал ганцхан юм захья. Хэзээ ч хэзээ ч битгий хүүхдийнхээ дэргэд хэрэлдээрэй. Хамгийн хайртай хоёр хүн нь бие биеэнийгээ үзэн ядаж байхыг харах, юу ч хийж чадахгүй байгаадаа бухимдах, тэр бүхэн өөрөөс нь болсон гэж итгэх (тийм биш гэдгийг би яаж мэдэх вэ дээ. Дөнгөж л тавтай байсан юм чинь) энэ бүгд миний одоод нөлөөлсөн юм шиг. Тэр бүү хэл ер нь миний хүнд итгэх итгэл олон юманд нөлөөлсөн юм шиг байгаам. Гэхдээ би энэ бүхнийгээ даван туулахаар оролдож байна. Бага байхдаа би их аймхай хүүхэд байж билээ. Би тийм байгаадаа дургүй, өөрчлөхийг хичээдэг, үргэлж өөртөө тийм магадлал байхгүй гэж ятгасаар байгаад ер нь амжилтанд хүрсэн шүү. Бас нэг удаа хоёр долоо хоногийн дотор 160 см-ээс 180 см үсэрч сурч билээ. Хэ хэ. Ер нь тийм болохоор ер нь хүн юуг ч хүсч бодож хичээвэл болохгүй зүйл гэж үгүй байхаа. Одоо тэгвэл би өөрийгөө бас дахин нэг өөрчлөхөөр шийдсийн. Энэ нь тэр дээр эхэлсэн өөртөө үл итгэх байдлаа халах. Үүний тулд би хамгийн зөв замыг л сонгон явж байгаа, бас би зөв юм хийж байгаа гэдэгтээ итгэх хэрэгтэй байна. Хэ хэ. Үүнийгээ ч би өөртөө баталсан л даа. Одоо гол нь энэ замдаа тууштай байх. Би чадна гэж би бодож байна. Би л чадахгүй бол өөр хэн чадах вэ дээ. Үүнийг манай найз өнөөдөр хэлсэн. Түүний үг үнэн гэж бодож байна. Үүнийг би л чадна. Надад потенциал байна.
Гол нь зөв менежмент. Би мөнгийг ухаалаг зарцуулж чаддаг боловч цагийг ухаалаг зарцуулж хараахан сураагүй л байна. Энэ бүхэн гол нь өөрөө өөрийгөө удирдахаас эхлэнэ дээ. Тэгэхээр одоо би энэ уншиж байгаа юмаа дуусгаад л унтана. Өглөө босно гэсэн цагтаа маргааш босноо. Бас энэ долоо хоногийг дуустал энэ миний өөртөө өгөх амлалт.
Friday, September 26, 2008
Saturday, September 6, 2008
Бас дахин нэг ухаарал
Хэ хэ. Яасан ч ухаарч ханадаггүй хүн билээ дээ би. Хэзээ ч билээ, хаанаас ч билээ, амьдрал бол мөнхийн сургууль гэж уншиж байсан санагдаж байна. Яасан ч үнэн үг билээ гэж гэв гэнэтхэн бодогдлоо. Сураад л байна, сураад л байна. Янз бүрийн юмыг. Яаж гутлаа үдэх вэ гэдгээс эхсүүлээд л диффренциал тэгшитгэл бодохоор дамжуулаад яаж хүн панаалдах вэ гэдэг хүртэлх. хэ хэ. Тэр хоорондоо би өөрийн мэдэлгүй арга техник боловсруулна. Заримдаа хүнээс будаа иднэ. Заримдаа санамсаргүйгээр сурна гээд л. Тэр дундаа бусдаас суралцах нь хамгийн үр дүнтэй нь юм уу даа. Гэхдээ их учиртай.
Энэ бодол яаж орж ирсэн гэхээр би одоо нэг юм хийх хэрэгтэй болоод. Тэгсэн чинь юу ухаарсан бэ гэвэл эртнээс төлөвлөж яаж хийхээ сайн бодож байгаад л хийх хэрэгтэй юм байна гэдгийг. Яг л өгүүлбэртэй бодлого бодож байгаа юм шиг. Өгүүлбэртэй бодлогийн хамгийн цаг авдаг ч хамгийн түрүүнд хийх ёстой алхам бол юу өгөгдсөн болоод яг юуг олох гэж зориод байна вэ гэдгийг. Тэрнийг ойлгохгүйгээр бодно гэж байхгүй. Түүний дараа бодох аргаа олох. Систем тэгшитгэл зохиох уу, эсвэл яаж хялбарчлах вэ гээд л. Амьдрал яг л тэрүүн шиг юм. Эхлээд л тулгарч байгаа асуудлыг ойлгоод дараа нь түүнд тохирсон арга хайх... Даанч заримдаа яг юу болоод байгааг ойлголгүйгээр л ханцуй шамлаж дайрч ороод л алдчих юм даа. Заримдаа ч үнэхээр ч ойлгох, ойлгох гэж явах ч цаг байдаггүй л дээ. Заримдаа бол тийм хугацаа байдаг. Энэ үед хамгийн гол нь бусдаас суралцах юм байна гэдгийг л ойлголоо. Ёстой л тэнэг хүн өөрийнхөө алдаанаас, ухаантай хүн бусдын алдаанаас суралцдаг гэдэг шиг л хэ хэ. Гэхдээ ч би хамгийн тэнэг нь ч биш, бас ухаантай нь ч биш бололтой. Бусдын л адил алдахдаа алдаж, бусдаас суралцахдаа суралцаж л явна даа...

Frustrated
Ёоёо, нээрээ яахаараа хорвоо ийм шударга бус байдаг байнаа. Ер нь ингэхэд ПС хэрэглэгчид ч гэсэн судалгааны ажилтайгаа холбоотой өгүүллэгүүдээ янзлах хэрэгтэй биз дээ. Тэгж байхад чинь Мак хэрэглэгчидэд болохоор тэгж янзлахад нь зориулсан өчнөөн програмнууд байхад ПС хэрэглэгчдэд ганц ч байхгүй шүү. За за энэ бол нэг иймэрхүү. Ингэхэд нэг сайн буянтай хүн нь надад яаж пдф файлуудаа янзлахыг заагаад өгчихдөггүй л юм байх даа. EndNote хэрэглэх гэсэн чинь урт нэртэй pdf файлуудыг минь тоож аттач хийхгүй гэнээ. Ядаж байхад би бүх файлаа дандаа өгүүллэгийн нэрээр нь хадгалаад сурчихсан. Бөөн тийм файлтай. Одоо тэрнийгээ яахаа мэдэхээ болиод гайхаад байна. Ядаж байхад энэ Гүүглэ десктоп Vista дээр ажилладаггүй яадаг юм болохгүй л байна. За за нэг иймэрхүү.
Subscribe to:
Posts (Atom)