Saturday, September 6, 2008

Бас дахин нэг ухаарал

Хэ хэ. Яасан ч ухаарч ханадаггүй хүн билээ дээ би. Хэзээ ч билээ, хаанаас ч билээ, амьдрал бол мөнхийн сургууль гэж уншиж байсан санагдаж байна. Яасан ч үнэн үг билээ гэж гэв гэнэтхэн бодогдлоо. Сураад л байна, сураад л байна. Янз бүрийн юмыг. Яаж гутлаа үдэх вэ гэдгээс эхсүүлээд л диффренциал тэгшитгэл бодохоор дамжуулаад яаж хүн панаалдах вэ гэдэг хүртэлх. хэ хэ. Тэр хоорондоо би өөрийн мэдэлгүй арга техник боловсруулна. Заримдаа хүнээс будаа иднэ. Заримдаа санамсаргүйгээр сурна гээд л. Тэр дундаа бусдаас суралцах нь хамгийн үр дүнтэй нь юм уу даа. Гэхдээ их учиртай.

Энэ бодол яаж орж ирсэн гэхээр би одоо нэг юм хийх хэрэгтэй болоод. Тэгсэн чинь юу ухаарсан бэ гэвэл эртнээс төлөвлөж яаж хийхээ сайн бодож байгаад л хийх хэрэгтэй юм байна гэдгийг. Яг л өгүүлбэртэй бодлого бодож байгаа юм шиг. Өгүүлбэртэй бодлогийн хамгийн цаг авдаг ч хамгийн түрүүнд хийх ёстой алхам бол юу өгөгдсөн болоод яг юуг олох гэж зориод байна вэ гэдгийг. Тэрнийг ойлгохгүйгээр бодно гэж байхгүй. Түүний дараа бодох аргаа олох. Систем тэгшитгэл зохиох уу, эсвэл яаж хялбарчлах вэ гээд л. Амьдрал яг л тэрүүн шиг юм. Эхлээд л тулгарч байгаа асуудлыг ойлгоод дараа нь түүнд тохирсон арга хайх... Даанч заримдаа яг юу болоод байгааг ойлголгүйгээр л ханцуй шамлаж дайрч ороод л алдчих юм даа. Заримдаа ч үнэхээр ч ойлгох, ойлгох гэж явах ч цаг байдаггүй л дээ. Заримдаа бол тийм хугацаа байдаг. Энэ үед хамгийн гол нь бусдаас суралцах юм байна гэдгийг л ойлголоо. Ёстой л тэнэг хүн өөрийнхөө алдаанаас, ухаантай хүн бусдын алдаанаас суралцдаг гэдэг шиг л хэ хэ. Гэхдээ ч би хамгийн тэнэг нь ч биш, бас ухаантай нь ч биш бололтой. Бусдын л адил алдахдаа алдаж, бусдаас суралцахдаа суралцаж л явна даа...

No comments: