Wednesday, April 23, 2008

Ухаарал

Дахиад л бодлын үргэлжлэл. Хүн гэдэг амьтан яасан ч их бодож, эргэцүүлж, ухаарч, бас алдаж дуусдаггүй юм бэ дээ. Хавар болоод л, гадаа ногоо ургаад л бороо ороод л байгаль дэлхий сэргээд л үнэхээр сайхан. Нэг бодол намайг хатгана... Өдий хүртэл 20 хэдэн жил хорвоогийн тоосыг хөдөлгөхдөө юу хийж бүтээв? Бас юу сурч мэдэв? Энэ асуултын хариултыг олох гэж хэдэн өдөр бодлоо. Хариултыг нь олсонгүй ээ. Яагаад вэ? Би юу ч хийгээгүй юм гэж үү? Хожмын өдөр үхэхдээ үр хүүхэддээ эсвэл хойч үедээ үлдээх ямар ч өвгүй хүн юм гэж үү?

Сургууль төгсөж байсан минь саяхан мэт санагдана. Тэр үед л би их сургуулийн 4 жилийг дэмий үрж дууссанаа гэнэт ухаарч билээ. Гэтэл тэрнээс хойш дахиад л хэдэн жил өнгөрлөө. Дахиад нэг их сургууль төгсөх хугацаа өнгөрлөө. Гэвч хийсэн бүтээсэн юм юу байна? Яагаад ч юм эргээд харахаар энэ өнгөрүүлсэн жилүүдэдээ харамсах сэтгэгдэл төрөөд байх юм. Хэ хэ. Юу юугүй үхэх нь дөхсөн хүн шиг л юм боддог байна ш дээ. Гэхдээ л хэрвээ энэ хэвээрээ яваад л байвал магадгүй үхэх өдрөө өөрөөсөө ингэж асууж суух ч билүү. Тэгвэл нээрээ ямар их харамсалтай вэ. Хүн болж төрчихөөд хүн шиг, уйлж дуулж, бусдыг хайрлаж, хайрлуулж, атаархуулж, хийж бүтээж, асаж дүрэлзэж явж чадахгүй бол ёстой л "Зачем ты родила меня, мама?" гэдэг нь болох байлгүй дээ.

Тэгэхээр үүнээс үүдсэн ганц дүгнэлт гэвэл:

Эргээд харахдаа харамсахгүйгээр амьдар, үгүйдээ л амьдарч сур

гэдэг л байна даа.

No comments: